Нүүр хуудас Мэдээ Мансууруулах бодистой холбоотой хэрэг урьд оноос 78 хувиар өсчээ

Мансууруулах бодистой холбоотой хэрэг урьд оноос 78 хувиар өсчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчиднэлээдгүй өртөж байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах хүрээнд Прокурорын байгууллагаас  2019 онд “..Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

   Нийслэлийн прокурорын газраас энэ он гараад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

   Дээрх хэргүүдийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “мөс, шавар, өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан.

Шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 63 шүүгдэгчийн 62 хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих ял, 36 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялыг  хойшлуулсан, харин 1 шүүгдэгчид 19.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Эх сурвалж: Ерөнхий Прокурорын газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятадын төлөөлөгчид АНУ -тай хэлэлцээр хийхээр айлчилна
Дараагийн нийтлэл АНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү