Нүүр хуудас Мэдээ АНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо

АНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо

Tugmn
Tugmn, TUG.MN

   Орос эмэгтэй Мария Бутинаг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутган  шоронд хориод байсан орос эмэгтэй Мария Бутинаг энэ оны 11-р сарын 5-нд суллах боллоо гэсэн мэдээг ТАСС  5-р сарын 8-ны Лхагва гаригт АНУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх хорих байгууллагын холбооны товчооноос хүлээн авсан байна. Одоо одоогоор түүнийг  Виржиния мужийн Александрия хотын шалган өнгөрөөх  байранд хорьж байгаа юм.

   Холбооны шоронд шилжих он сар өдөр нь тодорхойгүй байсан ба   Энэ хугацаа нь дууссаны дараа ОХУ-ын эмэгтэйг эх оронд нь буцаах юм байна. Түүнийг 2018 оны 7-р сарын 15-нд АНУ-д албадан саатуулсан. Бутинаг америкийн улс төрд нөлөө буй компаниудад нэвтрэн орж, бүртгэлгүй гадаадын агентийн газар ажилд орсон гэж буруутгасан тухай " Gazeta. ru" мэдээлж байсан юм. 2018 оны арванхоёрдугаар сарын дундуур орос эмэгтэйг мөрдөн байцаах ажиллагаа явагдсан ба Бутина өөрийнхөө эдлэх ёстой хэд хэдэн эрхээс татгалзсан. Бүр шүүх ажиллагаанд оролцох тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгчдөөс бас шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээсээ хүртэл татгалзсан байна.

   Шүүх түүнийг буруутай гэж үзсэн юм. 4-р сарын 26-нд Колумбийн тойргийнм шүүх түүнд18 сарын хорих ял оноожээ. ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Бутинад оноосон энэ ялыг  "улс төрийн захиалгаар" оноосон гэж нэрлээд, тэрээр орос хүн учраас л шийтгэгдлээ гэж  үзэж байна гэж мэдэгдсэн байна. Түүний өмгөөлөгч Мария Ярмуш өөрийнхөө үйлчлүүлэгчид оноосон ялыг ямар ч үндэслэлгүй оноосон харгис ял гэж үзсэн байна. АНУ -д дахь ОХУ- ын элчин сайдын яам оросын иргэн Мария Бутина нь хагас жил хоригдлоо. Түүнийг нэн яаралтай суллахыг шаардаж байгаа юм. Бутина нь шоронд маш их хэмжээгээр турж эцсэн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятадын төлөөлөгчид АНУ -тай хэлэлцээр хийхээр айлчилна
Дараагийн нийтлэл Тарваган тахалтай холбоотой сөрөг мэдээлэл дэлхийд тархжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү