Нүүр хуудас Мэдээ Тарваган тахалтай холбоотой сөрөг мэдээлэл дэлхийд тархжээ

Тарваган тахалтай холбоотой сөрөг мэдээлэл дэлхийд тархжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Монголын Баруун бүс нутагт “Эрч хүч нэмэгдүүлэгч хоол” тарваганы түүхий элэгийг идсэн жуулчид, тарваган тахалаар нас барав. Монгол Улсын Баруун хойд бүс нутаг болох Баян-Өлгий аймагт жуулчид тарваганы түүхий мах, түүхий элэг идснээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн тахалын нянгийн бактераар халдварлаж нас барсан байна. Тарваганы түүхий элэгийг орчин үеийн хүмүүс эрч хүч нэмэгдүүлэгч хоол гэдгээр нь мэднэ.

   Аминд аюултай халдварт өвчин болох тарваган тахал гарсантай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хорио цээрийн газар өнгөрсөн нэг өдөр тусгаарлалтын арга хэмжээ авчээ.  Нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд эпидиомологийн судалгаа хийж, тэдгээр хүмүүстэй ойртсон 118 хүнийг тусгаарлаж антибиотек тарьсан байна.

   Тусгаарлагдсан 118 хүмүүс дунд Солонгос иргэдээс гадна Щвейцарь, Швед, Казакстан зэрэг гадаадын 7 жуулчин багтсан болохыг мэдээллээ. Хорио цээрийн алба нь 6 өдрийн карантины хугацаанд өвчилсөн хүмүүс нэмэгдээгүй тул энэ өдрөөс эхлэн тусгаарлах үйл ажиллагааг цуцалжээ.

   Дундад зууны үед Европт маш ихээр дэлгэрсэн тарваган тахал нь тоо томшгүй олон хүний амь насыг авч одсон халдварт өвчин юм. Өнөөдөр эрүүл ахуйн байдал өөрчлөгдөн шинэчлэгдэж, антибиотекоор эмчилгээ сувилгаа хийж эмчлэх боломжтой боловч нас баралтын хувь хэмжээ 30-60 хувьдтай хэвээр, өндөр хувьтай байна. Халдварт өвчин илрэх үед тусгаарлаж хорио цээр тогтоохыг "QUARANTINE" буюу "Карантин" гэж нэрлэдэг нь дундад зууны үеийн тухайн цаг үед тарваган тахалыг тархахаас сэргийлж далайн усан боомтод ганц ширхэг усан онгоц оруулж, 40 хоногийн турш тусгаарлаж, боомт руу нэвтрүүлдэг байснаас улбаатай ажээ.

Чүнан илбу "Эрч хүч нэмэгдүүлэгч хоол” тарваганы түүхий элэгийг идсэн жуулчид, тарваган тахалаар нас барав" Сэтгүүлч Ким Жи Хэ

Эх сурвалж: https://n.news.naver.com/article/025/0002905135

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо
Дараагийн нийтлэл Владимир Путин , Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү