Нүүр хуудас Мэдээ Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Өмнөговь Улаанбаатарын чиглэлийн замд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаагаас Цогт-Овоо суманд одоогоор 5 хүнийг эрэн хайж байгаа юм байна. Цаг агаар муухайрсан энэ үеэр Сэврэй, Гурвантэс, Ноён, Даланзадгад сумдад тог тасарсан харанхуй байна.

   2019 онд 05 сарын 11-ний 20 цагийн байдлаар Өмнөговь аймгийн нутгаар орсон цасны хэмжээ Цогт-Овоо, Цогтцэций сумдад 6мм, Хүрмэн 4мм, Мандал-Овоо, Ноён сумдад 3мм, Манлай 1мм, Ханбогд, Номгон, Баян-Овоо сумдад 0,7мм цас орсон байна.

   Булган 17см, Даланзадгад 12см, Цогт-Овоо 8см, Цогтцэций, Хүрмэн, Ноён сумдад 4-5см, Гурвантэс 2см цасан бүрхүүл тогтсон байна. Сэврэй сумын сүлжээ тасарч одоогоор мэдээ ирүүлээгүй байна. Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж цасан шуурга шуурна . Ард иргэдийг хол замд гарахгүй байхыг анхааруулъя.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТарваган тахалтай холбоотой сөрөг мэдээлэл дэлхийд тархжээ
Дараагийн нийтлэл Владимир Путин , Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү