Нүүр хуудас Мэдээ Германы засгийн газар Еврейчүүдийг Кипы малгай өмсөхгүй байхыг зөвлөлөө

Германы засгийн газар Еврейчүүдийг Кипы малгай өмсөхгүй байхыг зөвлөлөө

Tugmn
Tugmn, TUG.MN

Германы засгийн газрын семитизмийн эсрэг тэмцэх асуудлыг хариуцсан төлөөлөгч Феликс Кляйн Еврейчүүд кипы (овоо малгай) өмсөхөөс татгалзахыг зөвлөв.

   Феликс Кляйн: Өнгөрсөн жил тус улсын нутаг дэвсгэр дээр  семитизмийн эсрэг өдөөсөн гэмт хэргүүдийн тоо огцом өсөж байгаа нь бүртгэгдэж байсан тул зарим хотуудад кипы малгай өмсөж явах нь аюултай байж болзошгүй талаар Холбооны мэдээллийн агентлаг мэдээлжээ. Засгийн газрын төлөөлөгчийн энэхүү мэдэгдлийг Еврейчүүд хурцаар шүүмжилж эхлэв. Тэд эх баригчдаас  улс орныхоо аюулгүй байдлыг хангахыг шаардав.

   Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер: Эрх баригчид Еврейчүүдийг гарал үүслээ нуух албагүй, засгийн газар үүссэн нөхцөл байдлыг зүгээр хараад суухгүй  гэж тайлбарлав. Өнгөрсөн жил Еврейчүүдийн эсрэг үйлдэгдсэн аллага, хүчирхийллийн тохиолдол өссөн байна . Үүнийг Тель-Авивийн их сургуулийн дэргэдэх Кантор төвд хийсэн тайланд дурджээ.

   2018 оны 10-р сард Питтсбург (АНУ)-д Еврейчүүдийг үзэн ядалтын улмаас тэдэн рүү халдсан нэг тохиолдол гарсан.  Тэнд 46 настай Роберт Борс гэгч синагог-руу (Евречүүдийн цуглардаг газар. Тэнд Еврейчүүд сурч боловсорч, хурал цуглаан болдог) гал нээжээ. Үүний үр дүнд 11 хүн нас барж, 12 хүн шархадсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятад улс АНУ-ыг Дон Кихоттой зүйрлэлээ
Дараагийн нийтлэл ОХУ Хятадаас тайлбар шаардлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү