Нүүр хуудас Мэдээ ОХУ Хятадаас тайлбар шаардлаа

ОХУ Хятадаас тайлбар шаардлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   Оросуудын хэрэглэж байгаа ухаалаг утсыг шалгаснаа тайлбарлахыг Хятад улсаас шаардлаа. Энэ тухай Гуанчжоу дахь ерөнхий консул ярьсаныг ТАСС мэдээлэв. Өчигдөр консулын газар мэдээлж байгаагаар ОХУ-аас Гуанжчоугийн Байюнь нисэх буудлын хилийн боомтоор гарч, ороход  гар утас, мессенжер, захидал харилцааг шалгасан ба оросын иргэд үүнд гомдол мэдүүлжсэн байна. Хятадад ирсэн зорилгоо тайлбарлахдаа түүнийгээ нотлох шаардлагатай гэж зорчигчдод тайлбарлаж байгаа юм байна.

   Өнөөдөр Гуанжчоу дахь ерөнхий консулийн атташе Григорий Колишкин: "Хятадын талд хилийн боомтод саад болж болзошгүй захидал, мэдээллийн шалгуурын үндэслэл, шалгах болсон шалтгааныг тодруулахыг шаардсан нот бичиг хүргүүлсэн" гэв. Хятадууд хэр удаан хугацааны турш оросуудын ухаалаг төхөөрөмжүүдийг шалгасныг тодруулах боломжгүй юм. Шэньчжэн-д ийм асуудал үүсээгүй гэв.  Хятадын тал нот бичгийг авсан бид хариу хүлээж байна гэж Колышкин хэлэв

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГерманы засгийн газар Еврейчүүдийг Кипы малгай өмсөхгүй байхыг зөвлөлөө
Дараагийн нийтлэл Шойгу Япон улсад ажлын айлчлал хийж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү