Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро сөрөг хүчнийхэнтэй хийсэн нууц хэлэлцээрийн талаар ам нээв

hi

Норвегид болсон сөрөг хүчнийхэнтэй хийсэн хоёр дахь өдрийн яриа хэлэлцээ дууссаны дараа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн гурван сарын хугацаанд нууцаар хэлэлцээр хийж байснаа ичллэв. Хоёр дахь өдрийн сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Жорж Родригес, Гадаад хэргийн сайд Жорж Арреас, Миранда мужийн захирагч Хектор Родригес нар байлцсан байна.

Николас Мадуро: "Бидний зам бол яриа хэлцэл. Бид үндсэн хууль, хөгжил , ардчилал, аливаа  асуудлыг шийдвэрлэхэд хүндэтгэлтэй хандах явдал юм. Би төлөөлөгчдийг сонгож авсан. Бид хоёр гурван сарын турш Норвегид хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Би Венесуэлийн төлөө энхийн хэлэлцээрийг хүсч байна. Эх орон, ард түмнээсээ дэмжлэг авахыг хүсч байна" гэв.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчинтэй хийсэн хэлэлцээрийг  үр бүтээлтэй байлгахын тулд удаан хугацаанд нууцалсан байна. Венесуэлд нэгдүгээр сарын 21-нд Мадурог тангараг өргөснийхөө дараа олон нийтийн эсэргүүцэл эхэлжээ.  Сөрөг хүчний хяналтанд байдаг Үндэсний Ассамблейн тэргүүн Гуаодо өөрийгөө төрийн тэргүүн хэмээн хууль бусаар зарлан АНУ-ын тэргүүлсэн хэд хэдэн үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Мадуро Гуаидо үүнд нь АНУ-ын "тоглоомны хүн" хэмээн нэрлэжээ.  ОХУ, Хятад, Турк болон бусад хэд хэдэн улс Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсэн байна.  Москва "Гуаидо ерөнхийлөгчийн статусгүй, жинхэнэ ерөнхийлөгч биш" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0