Нүүр хуудас Мэдээ Д.Пүрэвдорж: У.Хүрэлсүх гэдэг хүн жолоочынхоо хадам ээжээр ҮХЦ-д өргөдөл өгүүлж сонгууль хойшлуулсан

Д.Пүрэвдорж: У.Хүрэлсүх гэдэг хүн жолоочынхоо хадам ээжээр ҮХЦ-д өргөдөл өгүүлж сонгууль хойшлуулсан

Tugmn
Tugmn, TUG.MN

Дөнгөж сая чуулганаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг шүүмжилж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: "Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багаар арав гаруй айлаар ороод 30 гаруй малчидтай уулзаж, жирийн айлд хоноод ирсэн. Малчид ноолуурандаа сэтгэл хангалуун байна. Хэд хэдэн асуудлууд яриад байна. Цэрэндондов гэдэг малчин надад үг захисан. Баянмөнх, Мөрөн, Жаргалан сумдуудын дунд орших сайхан бэлчээрт нэг компани 21 км тор татаад, ядаж байхад торныхоо хажууд том нүх ухаад тэндэн ядарсан мал орж үхээд байх юмаа энэ эь дээр анхаарж хэлэлцэхгүй байна гэж ярьж байна. Ялангуяа нутгийнхан хүн Л.Оюун-Эрдэнэ сайд сууж байна. Ер нь бол малчид бол сонгууль явуулахыг маш их хүсж байсан. Манай тойргоос гарсан Д.Гантулга гэдэг гишүүн том сонгуулийн золиос болсон гэж ярьж байна. Жишээлбэл, Мөрөн суманд сүүлийн гурван жилд 50 сая төгрөгөөр халуун ус барьсан байна. 

Тэр хүмүүс Д.Гантулга гэдэг хүнийг сонгоогүй МАН гэдгийг сонгосон. Та нар олон тэрбум төгрөгийг төсөв дээрээ тавьдаг. Олон гишүүд байж байна нийлж байгаад тэр залуугынхаа тойрог дээр юм хийж болдоггүй юм. 

Ерөнхий сайд нь Хэнтий аймгийнх, ЗГХЭГ-ын дарга Хэнтийгийнх яагаад тэр сумын хөгжил дэвшилт санаа тавьдаггүй юм. Ийм учраас тодорхой ажлуудыг хиймээр байна. Сонгуулийг чинь хойшлуулчлаа У.Хүрэлсүх гэдэг хүн. Жолоочынхоо хадам ээжээр өргөдөл өгүүлж сонгууль хойшлуулсан. Сая МАН-аас сонгогдсон Цэц дээр гишүүдээрээ далимдуулж байгаад сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргуулж байна. Тэгээд МАН-ын хэвлэлийн төлөөлөгчин гарч ирээд шогын юм ярьдаг. Ийм хогын байхаа болио! Сонгууль болохоор зугтачдаг. Хүмүүс ялсаны дараа ирээд бялуу хувааж байгаамшиг ийм нөхрөөсөө МАН-ынхан салах цаг нь болсон гэдгийг хэлье

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлВенесуэлийн ерөнхийлөгч Мадуро сөрөг хүчнийхэнтэй хийсэн нууц хэлэлцээрийн талаар ам нээв
Дараагийн нийтлэл Хятад улс цагаан ном нийтлэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү