Нүүр хуудас Мэдээ Хятад улс цагаан ном нийтлэв

Хятад улс цагаан ном нийтлэв

Tugmn
Tugmn, TUG.MN

Энэ сарын хоёронд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь" хэмээх цагаан ном нийтэллээ. Түүний зорилго гэвэл Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн үндсэн байдлыг бүх талаар танилцуулж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятад улсын бодлого, байр суурийг тодорхойлох явдал юм.

Хятад улс цагаан  ном нийтлэв

Өнгөрсөн жилийн ёсдүгээр сараас "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны маргааны бодит байдал ба Хятадын талын байр суурь" хэмээх цагаан номыг нийтэлсний дараа, Хятадын тал дахин Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаар цагаан ном нийтэлж буй нь энэ юм. Энэ удаад нийтэлсэн цагаан ном нийт 8300 үгтэй, оршил, төгсгөлөөс гадна, нийт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд Америкаас Хятадад эдийн засаг, худалдааны маргаан үүсгэн хоёр орон болон дэлхийн ашиг сонирхлыг хохироосон, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн явцад Америкийн байр суурь байнга өөрчлөгдөж байсан. Хятад улс хэзээд эрх тэгш, харилцан ашигтай, үнэнч шударга зөвшилцлийн байр суурь баримталсан зэрэг болно гэжээ.

Цагаан номд: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа бол хоёр орны харилцааны тогтоон баригч, түргэтгэгч учир, хоёр ард түмний язгуур ашиг сонирхол, дэлхийн хөгжил дэвшил, тогтвортой байдалтай холбоотой гэжээ.

Хятад улс цагаан  ном нийтлэв

2017 оноос Америкийн шинэ засгийн газар ажлаа авснаас хойш, татвараа нэмэгдүүлэх зэрэг арга барилаар заналхийлж, худалдааны гол түншүүдийн хооронд эдийн засаг, худалдааны маргаан үүссээр 2018 оны 3-р сараас хойш, Америкийн засгийн газрын ганц талаасаа үүсгэсэн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаантай холбогдуулж Хятад улс арга буюу хүчтэй арга хэмжээ авч, үндэсний болон ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалан Хятад улс хэзээд яриа хэлцэл, зөвшилцлөөр маргааныг зохицуулах үндсэн байр суурь баримталж, Америктай олон удаа эдийн засаг, худалдааны зөвшилцөл хийж, эдийн засаг, худалдааны хоёр талт харилцааг тогтворжуулахаар хичээсэн юм гэжээ.

Цагаан номд: Сүүлийн үед Америкаас Хятадын бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмэгдүүлэх болсноор, хоёр талд эдийн засаг, худалдааны асуудлыг зохицуулахад ашиггүй болсон. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэн, арга буюу хариу үйлдэл хийж, өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалсан гэжээ.

Цагаан номд онцлохдоо: Хятадын байр суурь бол хувиршгүй, тодорхой юм. Хятад, Америк хамтарвал хоёр тал ашиг хүртэж, тэмцэлдвэл аль аль нь хохирно. Хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөн, маргааны хувьд, Хятад улс хамтын ажиллагааны арга хэлбэрээр зохицуулж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн гэрээ байгуулахад бэлэн байгаа. Гэвч хамтран ажиллахад зарчим хэрэгтэй, зөвшилцөл хийхэд улаан шугам байна. Хятад улс зарчмын чухал асуудлаар яасан ч буулт хийхгүй. Хятад улс худалдааны дайн хийхийг хүсэхгүй. Гэвч худалдааны дайн хийхээс айхгүй. Шаардлага гарвал хийх л болно. Энэ байр суурь хэзээд өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлВенесуэлийн ерөнхийлөгч Мадуро сөрөг хүчнийхэнтэй хийсэн нууц хэлэлцээрийн талаар ам нээв
Дараагийн нийтлэл Их Британийн Гадаад хэргийн сайд Трамптай ОХУ-ын талаар ярилцахыг хүссэн

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү