Нүүр хуудас Мэдээ Их Британийн Гадаад хэргийн сайд Трамптай ОХУ-ын талаар ярилцахыг хүссэн

Их Британийн Гадаад хэргийн сайд Трамптай ОХУ-ын талаар ярилцахыг хүссэн

Tugmn
Tugmn, TUG.MN

Их Британийн Гадаад Хэргийн Яамны Джереми Хант АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нартай сонгуульд Москва "хөндлөнгөөс оролцсон" эсэх талаар ярилцсан байна. ОХУ-ын баримталж байгаа стратеги нь эрх чөлөөг дээдлэгч улс орнуудын ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцохыг зорьдог"-ыг  Хант нотолж байна гэж РИА Новости мэдээлж байна.

Тэрээр Украйн улс бол "маш зоригтой, цэл залуухан, эмзэг ардчилалтай улс гэж нэрлэв. Лондонгийн хувилбараас харахад Украйн улс Оросоос олон тооны кибер халдлагад өртөж байна. Хант сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох боломжгүй болохын тулд "олон улсын улаан шугам" гэгчийг (хөндлөнгөөс оролцох оролдлогод дохио илгээж байх) бий болгохыг уриалав.

АНУ-ын тагнуулын албатай харилцах талаар тайлбарлахдаа Хант: "Лондон хамгийн ойр дотны холбоотнууддаа үргэлж " ЗА" гэж хэлдэг. Түүний хэлснээр, хамтын ажиллагаа зөвхөн "зохистой үйл явцын хүрээнд" явагддаг бөгөөд Британийн тал "хэзээ ч тохиромжгүй зүйлс хийж байгаагүй" гэж хэлэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятад улс цагаан ном нийтлэв
Дараагийн нийтлэл Аваргуудын лигийн финалын тоглолтын үеэр олны нүдийг хучирласан эмэгтэй хэн байв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү