Нүүр хуудас Мэдээ Трамп жилийн өмнө Их Британийн Хатан хаанд өгч байсан бэлгээ мартчихсан байв

Трамп жилийн өмнө Их Британийн Хатан хаанд өгч байсан бэлгээ мартчихсан байв

Tugmn
Tugmn, TUG.MN

   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 06 дугаар сарын 3-5 өдрүүдэд Их Британид ажлын айлчлал хийж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Их Британий Хатан хаан II Елизаветад өгсөн бэлгээ санахгүй байсныг Press Association мэдээлэв. Ерөнхийлөгч Дональд Трампыг Букингемийн ордонд зочлох үеэр хатан хаан II Елизавет түүнтэй хамт морины тугалган хөшөө рүү дөхөж очоод, өнгөрсөн жил Лондонд айлчлах үеэрээ өөрт нь бэлэглэж байсныг сануулж асуухад ерөнхийлөгч Трамп "Үгүй" гэж хариулсан байна.

   Энэ үед хатан хааны хувийн цуглуулгуудын захирал Тим Нокс: "Морьдын нэг нь нөгөөтөйгөө маш адилхан" гэж хэлжээ. Харин ерөнхийлөгчийн гэргий "өгсөн бэлгээ" таньж маш сэтгэл хангалуун байсан гэж Нокс нотлон ярьсан байна. АНУ-ын удирдагч Трамп ордны үзэсгэлэнгийн үзвэрт байсан Шотландын шар дөрвөлжин хээтэй даавууг зааж, Энэ миний твид ( шотландын ноосон даавуу),  гэж хэлэхийг Тим Нокс анзаарсан байна.

   АНУ-ын ерөнхийлөгч жилийн өмнө, 2018 оны 07 дугаар сард Их Британид ажлын айлчлал хийж байхдаа, Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзах үеэр хатан хааныг туйлын эвгүй байдалд оруулан, үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байсан. Трамп хатан хааныг хүндэт харуул жагсаан хүлээн авах үеэр 11 минут хүлээлгэж, гвардийн цэргүүдийн өмнүүр алхахдаа хатан хааныг үл хүндэтгэн, түүний өмнүүр орж зогссон нь хатан хаанаа дээдэлдэг Британичуудын уур бухимдлыг төрүүлж байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАваргуудын лигийн финалын тоглолтын үеэр олны нүдийг хучирласан эмэгтэй хэн байв
Дараагийн нийтлэл Си Цзиньпин , Владимир Путиныг өөрийн хамгийн сайн найз минь гэж хэлэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү