Хонг-Конгод жагсагчид төв замыг чөлөөлжээ

.

Ялтан шилжүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсагчид Засгийн газар, Парламентийн ордон руу чиглэсэн гол замуудыг чөлөөллөө гэж Өмнөд Хятадын өглөөний пост сонин мэдээлэв. Өнгөрөгч даваа гаригаас эхлэн олон зуун жагсагчид Хонг-Конгийн төв замуудыг хаагаад байсан юм.

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эргэн харах талаар засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм олон нийтээс уучлалт гуйсан байна. Бямба гаригт Лэм ялтан шилжүүлэн өгөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдсэн. Тайвань, Макао болон эх газрын Хятад зэрэг орноос шилжүүлэн өгөх гэрээ байхгүй тохиолдолд Хонг-Конгийн зөвшөөрлөөр шилжүүлэх боломжийг олгохоор болжээ.

Хятадын төв удирдлага Хонконгийн засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ням гаригт хоёр сая орчим эсэргүүцэгчид хуулийн төслийг бүтнээр нь няцаахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал гарч, засгийн газрын энэ үйлдлийн төлөө засаг захиргааны тэргүүнийг уучлал гуйхыг шаардаж байсан юм.

Жагсаал эхэлснээс хойш зургаан цагийн дараа Кэрри Лэм Засгийн газрын "уучлалт" гуйсан мэдэгдлийг бичгэн хэлбэрээр авчирсан байна. Өнгөрсөн лхагва гаригт "шилжүүлэн өгөх тухай хуульд" нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн оролцож, цагдаа нартай мөргөлдсөн юм. Хонконгийн цагдаагийн газар "бослого мөргөлдөөн"-нд цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй байсан гэж үзжээ. Иймээс чинжүү, нулимс асгаруулагч хий, бортого, резин сум, утааны бөмбөг зэргийг хэрэглэсэн. Энэ жагсаалын үр дүнд 15-66 насны 72 хүн эмнэлэгт хэвтэж, цагдаа нар 11 хүнийг үймээн самуун дэгдээсэн гэж баривчилсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0