Германы депутат АНУ-ыг " Умардын урсгал- 2" бүтээн байгуулалтанд дарамт үзүүлэхээс татгалзахыг уриалав.

.

Германы бундестагийн Герман-Оросын группийн тэргүүн Робби Шлунд (Северный поток-2) "Умардын урсгал- 2" бүтээн байгуулалтад АНУ дарамт шахалт үзүүлэх ёсгүй гэж мэдэгдэв. Энэ хандлага нь улс орнуудын бие даасан, тусгаар байдалд эсрэг нөлөө үзүүлээд байгааг тэмдэглэв. Энэ тухай РИА Новости 06 дугаар сарын 17-нд мэдээлэв.

Үүнээс гадна Герман улсын засгийн газар хийн хоолойг барих байр сууриасаа татгалзахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. "Умардын урсгал-2" бүтээн байгуулалт нь ЕВРОПЫГ хийгээр найдвартай хангаж байх зорилгоор Оросоос Герман руу Балтын тэнгисийн доогуур барьж байгаа байгууламж юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0