Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн авилгалын хэргийг шүүхээр шийднэ

hi

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлигын хэргээр шүүх болно. Энэ тухай France 24 мэдээлэв. Парисын Шүүхээс Саркозийн хэргээ шүүхэд шилжүүлэхгүй байхыг хүссэн хүсэлтээс татгалзан түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд дарамт шахалт үзүүлэхийг оролдсон гэж буруутгасан байна.

Саркози Францын авлигын хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч болсон байна. Саркозиг эхлээд авлигын хэргийг шүүн таслах ба албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглан "худалдаанд" нөлөөллөх гэж 2014 оны долдугаар сарын нэгэнд оролдсон гэж тэмдэглэсэн байна. Тухайлбал Францын удирдагч байсан түүнийг 2013 онд хаагдсан "Бесанкур"-ийн хэргийн оролцогч, мөрдөн байцаалтын явцын талаархи мэдээллийг өөрийн холбоо сүлбээгээрээ олж авдаг байсан гэж сэжиглэж байгаа юм. Тэр үед Саркози 2007 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа 150 мянган еврог Францын хамгийн баян хүн болох "L'Oréal" үнэртэний компаний эзэн Лилиан Бетанкураас авсан гэж буруутгаж байгаа юм. Саркози түүний ойр дотныхон тус эмэгтэйг настай, оюун ухаан нь сул байгааг далимдуулан тийм хэмжээний мөнгийг авсан нь батлагдсан байна. Үүнээс гадна, одоо түүнийг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үер хууль бус санхүүжүүлт авсан гэж буруутгаж байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0