Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост 2 өдрийн айлчлал хийж байна

hi

Хамгийн чухал нь энэхүү дээд хэмжээний уулзалтын үр дүн бөгөөд олон ч таамаглалууд гарч ирж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Солонгос хойг дахь асуудлыг энх тайвнаар шийдэх арга замгүй гэж үзэж байна.  Албан ёсны яриа хэлэлцээний асуудал тодорхой.

Хоёр улсын хэвлэл мэдээллүүдээр: Янз бүрийн хүрээнд 2 талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, бэхжүүлэх, Бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцэх, Солонгосын хойг энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ гэж бичиж байгаагийн цаана Си Жиньпин , Ким Жин Ун нар чухам юүны тухай хэлэлцэх нь нуугдаж байна. Мэдээжийн хэрэг БНХАУ, БНАСАУ-уудыг бие бие рүүгээ ойртоход түлхэж байгаа хүчин зүйл бол АНУ.

Бээжин, Вашингтон 2 худалдааны болон улс төрийн сөргөлдөөнтэй байгаа. БНАСАУ, АНУ хоёрын Пхеньян болсон дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй юм.  Ийм нөхцөлд Бээжин, Пхеньян хоёр бие биедээ хэрэгтэй.  Хамтын ажиллагаагаа бэхжүүлэх , төлөв байдлын зүг чигийг тогтоох гэсэн нь АНУ- д сайхан хариулт боловч БНАСАУ, БНХАУ - уудын хамтын ажиллагаа нь АНУ- д дарамт шахалт болох  хүчин зүйл болно. Си Жиньпин болон Ким Жин Ун нар АНУ-ын улс төрийн бодлого, харилцаанд  бие биендээ хэрхэн тусалж болох талаар хэлэлцэх болно. Хэлэлцээрийн энэ хэсгийн агуулга нь ил тод байх боломжгүй ч байж болох юм.

БНХАУ, ОХУ (ЗХУ) - ын удирдагчидтай БНАСАУ - ын удирдагчын хийсэн  уулзалтууд нь соцнийгмийн "хуучин ахан дүүс"-ийн түүхэн уулзалт болдог бөгөөд ихэвчлэн Пхеньянд их хэмжээний туслалцаа үзүүлснээр ирдэг байсан.  БНАСАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хялбар биш байгаа учраас Пхеньян Си Жинпинээс ийм бэлэг хүртэх нь тодорхой юм. Хятад улс нь НҮБ-ын олон улсын  хориг арга хэмжээ авсан энэ үед Бээжин иймэрхүү томоохон эдийн засгийн төслүүд болон хөрөнгө оруулалтын талаар саналуудыг БНХАУ-ын удирдагчид хүлээж авахаас татгалзах нь бараг гарцаагүй юм. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын удирдагч БНАСАУ-ыг хүмүүнлэгийн тусламжийн том багцаар хангах амлалт өгөх магадлал өндөр байна.

Магадгүй, айлчлалын төгсгөлд талууд АНУ-д хандсан хамтарсан мэдэгдэл  хийх байх. Олон улсын эскпертүүдийн үзэж байгаагаар Си Жиньпин албан ёсоор Ким Жин Ун - ыг дахин Хятадад айлчлахаар албан ёсоор урих болно гэж найдаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0