С.Эрдэнэ: Хүн алдаг, хүчин хийдэг арчаагүй төр Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй

.

АН-ын дарга С.Эрдэнэ: “Ардчилсан нам хэн нэг даргыг дагадаг бус, аль нэг фракцад хамаарах биш Үзэл санааныхаа тугийг тойрч нэгдэж, нягтарсан хүчирхэг улс төрийн нам байна. Хүн алдаг, хүчин хийдэг арчаагүй төр Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй. Тиймээс ч цаашид эрх баригчдын ёс бус үйлдлийг таслан зогсоохын төлөө Ардчилсан нам тууштай тэмцэх болно. Эрх баригчид хэтэрхий дураараа авирлаж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө гэж бий. Төр иргэндээ үйлдчилдэг байгууллага болохоос дарамталдаг газар биш. Харамсалтай нь өнөөдрийн Монголын төр иргэнээ дарамталдаг, иргэндээ хамгийн халтай төр болж хувирчээ. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд Ардчилсан нам тэмцэх болно” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1