Путин, Трамп хоёрын уулзалтын хугацаа тодорхой боллоо

.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар 6-р сарын 28-ны өдөр Осака хотноо уулзахаар боллоо. Цагаан ордны мэдээллийг Ройтерс агентлаг мэдээлэв. Уулзалт орон нутгийн цагаар 14:00 цагт болно. (Москвагийн цагаар 08:00).  

Хэлэлцүүлгийн тухай бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг тодорхойгүй байна. Трамп Владимир Путинтай хийх уулзалтаа хүлээж байгаа ба "Уулзалтаар сайхан яриа өрнөх ба гэхдээ миний юү ярих нь та нарын асуудал биш юм" гэж тэрээр Япон руу нисэхээс өмнө сэтгүүлчдэд ярилаа. Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Путинтай 2020 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын хөндлөнгийн оролцооны тухай ярилцахаар  төлөвлөсөн гэж мэдэгдэж баысан.

ОХУ-ын тэргүүний туслах Юрий Ушаков: Төрийн тэргүүнүүд хоёр талын харилцааны нөхцөл байдал, улс төрийн тогтвортой байдал, Сири, Афганистан, Украин, Венесуэл, Иран улсуудын талаар  ярилцах болно гэж мэдэгдэв. 2018 оны 7-р сард Хельсинкид Владимир Путин, Дональд Трамп нарын анхны бүрэн хэмжээний уулзалт болж байсан тэд дөрвөн цагийн турш ярилцсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0