Нүүр хуудас Мэдээ “Их 20”-ын чуулганыг Бразилийн ерөнхийлөгчтэй цуг зорьсон албан хаагчаас 39 кг кокайн илэрчээ

“Их 20”-ын чуулганыг Бразилийн ерөнхийлөгчтэй цуг зорьсон албан хаагчаас 39 кг кокайн илэрчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонарутай цуг Японы Осакад болох “Их 20”-ын чуулганыг зорьж явсан тус улсын нисэх хүчний офицерын ачаанаас 39 кг кокайн илрүүлжээ.

Ерөнхийлөгчийн онгоц Испаний Севилл хотод түр зогсох үед түүнийг Мягмар гарагийн орой баривчилсан тухай Бразилийн батлан хамгаалах яам мэдээлэв. Хар тамхи тээвэрлэгч нь 38 настай бага түрүүч Силва Родригез байсныг Бразилийн хэвлэлүүд тодруулжээ. Тэрээр ерөнхийлөгчийн онгоцыг дагалдаж явсан нөөц онгоцоор зорчиж байсан гэнэ.

Ерөнхийлөгч Болсонару хэргийг мөрдөн шалгах ажилд Испаний талтай нягт хамтран ажиллахыг өөрийн батлан хамгаалах яаманд даалгасан байна.

Эх сурвалж: CNN

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлПутин, Трамп хоёрын уулзалтын хугацаа тодорхой боллоо
Дараагийн нийтлэл Путины аяга Хятадын зах зээл дээр эрэлттэй бараа болж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү