Путины аяга Хятадын зах зээл дээр эрэлттэй бараа болж байна

.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины халуунаа барьдаг аяга Хятадын "Taobao" онлайн худалдаанд борлуулалтаараа хит болж байна гэж Глобал Таймс мэдээлж байна. Олон зуун онлайн дэлгүүрүүд нь "өндөр чанартай", "эрүүл мэндэд ашиг тустай" гэж үйлдвэрлэгчдийн томьёолсон термо аягыг  худалдан авах санал болгоод байна. Энэ халуунаа барьдаг аяга дээр  ОХУ-ын сүлд дүрслэгдсэн байна.

"Путины аяганы яг ижил хуулбар нь худалдагдахаасаа  хоёр долоо хоногийн өмнөөс сонин хэвлэлүүдээр зарлагдсан ба онлайн дэлгүүрийнхэн  аль хэдийн зуу гаруй захиалгыг хүлээн авсан гэжээ.   Худалдаачид энэ аягыг "ямар ч найздаа өгсөн төгс бэлэг" болно гэжээ. Япон дахь G20 уулзалтын үеэр хүндэтгэлийн хүлээн авалт дээр  Владимир Путин өөрийнхөө хувийн аяганд ууж байсан ба янз бүрийн арга хэмжээний үеэр өөрийнхөө аягыг хэрэглэдэг байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ асуудалд онцгой анхаарал хандуулсан.  Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков төрийн тэргүүн цайг тогтмол энэ аягандаа уудаг ш дээ гээд үүнийг сая л ажиглаж байгаа нь хачирхалтай гэж хэлэв.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0