Нүүр хуудас Мэдээ З.Энхболд албан тушаалаа өгсөн гол шалтгаан

З.Энхболд албан тушаалаа өгсөн гол шалтгаан

Tugmn
Tugmn, TUG.MN

З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргын ажлаа Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны зөвлөхөөр ажиллаж буй Ө.Шижирт хүлээлгэж өгөхөөр болсон байна. Ө.Шижир нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүнээр ажилладаг юм. Түүний ажлаа өгсөн шалтгааныг хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. Эдгээрээс үнэний ортой нь Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны оронд очих юм.

Ардчилсан намын бодлогыг зангидах ажилд ханцуй шамлан орохоор зэхсэн түүнийг АН-ын дарга С.Эрдэнэтэй “чанга” тохиролцсон гэв.

УИХ-д нэр дэвшинэ

   Улс төрийн шүүлтүүрээр 30-аад жил шүүгдэж томилогдсон ажил бүрээ үнэ цэнэтэй болгодог гэх магтаал хүртдэг түүнийг УИХ-д намынхаа бэлтгэлийг базааж зангидаж чадах удирдагч гэж оновчтой дүгнэсэн хүн бол АН-ын дарга С.Эрдэнэ. 2020 оны УИХ-ын сонгуульд З.Энхболдыг Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн аль нэгэнд нь нэр дэвших тухай Ардчилсан нам дотор яригдаад эхэлжээ. Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос багадаа зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм.

17 шүүгчийг түдгэлзүүлсэнтэй санал нэгдээгүй шалтгаан

   “Шударга хүн, чанга удирдагч ” гэх тодотголтой түүнийг Х.Баттулга Ерөнхийлөгчийн бодлогын гол зангидагч гэж харах иргэд олон бий. Үүнийгээ ч цахим орчинд түлхүү илэрхийлдэг иргэд Монгол Улсын шүүхийн хэвийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат бус байдал ганхахад хүрсэн Х.Баттулгын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаас ажлаа өглөө гэх таамаг яригдаж байна.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны зургадугаар  сарын 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган  хүргүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга , гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хэлэлцэж дээрхи асуулыг шийдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 17 шүүгчийг түдгэлзүүлэх нууц материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэсэн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нэгэнт олон нийтэд мэдэгдсэн. Нууц материал задлах тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг хаалттай горимоор явуулж яригдсан асуудал, материалыг олон нийтэд мэдээллэх хуулийн боломж үүсэхгүй юм.

Эргэлзээ хардлага бүхий асуудал нь уг шийдвэрийг гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан боловч тэдгээрийг чөлөөлсөн тухай ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй байгаа. Үүнийг З.Энхболд мэднэ.

   Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явуулах боломжтой гэж ШЕЗ-өөс мэдэгдэж байгаа ч З.Энхболдын хувьд уг асуудалтай санал нийлэхгүй байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын арга барил түүний мөн чанартай нийцэхгүй зөрчилдөөн үүсгэснийг илтгэж байна хэмээн олон нийт дүгнэж байна.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлВенесуэл: Германы элчин сайдыг нутаг буцаав
Дараагийн нийтлэл Шинжээчид ОХУ, БНХАУ-ууд төлбөр тооцоог доллараар тооцохоос татгалзсан явдлыг дэмжив

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү