Бээжин Лондон руу хариу илгээв

.

Хонгконгийн оршин суугчдын тайван жагсаал цуглааныг дэмжсэн Их Британийн ГХЯ-ны сайд Жереми Хантын мэдэгдэлд Бээжин хариу арга хэмжээ авав. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан мэдэгдлээ.

Тэрбээр "Бид Их Британий энэ үйлдлийн эсрэг хатуу байр суурьтай байна. Британи бидний байр суурийг үл тоомсорлон, дотоод хэрэгт маань хөндлөнгөөс оролцож байна. Бид ийм үйлдлийг албан ёсоор эсэргүүцэж байна" гэж ТАСС-ийн дипломатч онцлов.

Түүний хэлснээр: "БНХАУ-ын ГХЯ нь Их Британи улсад өөрийн байр суурийг тодорхой илэрхийлээд зогсохгүй Хонгконг нь манай улсын засаг захиргааны тусгай бүс нутаг юм" гэдгийг онцлон тэмдэглэв. "Хятад улс нь өөрийн орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, ашиг сонирхлоо хамгаалах болно" гэж албан ёсоор хэлж анхааруулав.

Өмнө нь энэ бүс нутаг Хятад руу шилжсэний ойн баярыг эсэргүүцэн боссон Хонконгын "зоригтой" ард түмнийг Их Британи дэмжиж байсныг Хант мэдэгдэж байсан билээ. 07-р сарын нэгний өдөр болсон "Ялтан шилжүүлэн өгөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг  эсэргүүцсэн жагсаалд оролцогчид Хонконгийн парламентийн барилгын шилэн элементүүдийг эвдэж, металл хэсгийг нурааж эхлэсэн билээ.

Хятадын засгийн газар бослогод оролцож , эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа билээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1