Нүүр хуудас Мэдээ Путин улс төрөөс гарах уу?

Путин улс төрөөс гарах уу?

Tugmn
Tugmn, TUG.MN

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа юу хийхээ ярих нь дэндүү эрт байна гэжээ. Төрийн тэргүүн Италийн Corriere della Sera сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 2012 оны сонгуулиас хойш ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг 4 жил, дараа нь үргэлжлүүлэн зургаан жил хашиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл Путин 2012 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2018 онд дахин сонгогджээ. Оросын Үндсэн хуульд зааснаар нэг хүн энэ албан тушаалд  хоёроос дээш удаа сонгогдох боломжгүй юм.

Иймд Путин 2024 оны сонгуульд оролцох боломжгүй юм. Corriere della Serа сониныхон Путиныг улс төрөөс явах төлөвлөгөөтэй байгаа эсэх, олон хүн түүнийг өөр албан тушаал хаших байх гэж бодож байгаа гэж сонирхон асуухад: "Энэ талаар ярих нь дэндүү эрт байна. Таван жил ачаалалтай ажиллах хугацаа байна. Өнөөдөр дэлхий дахины байдлыг ажиглаж байхад толгой эргэм асуудлууд их байна. Иймд урьдчилан таамаглахад хүндрэлтэй байна" гэж Оросын ерөнхийлөгч хэлэв.

Путин хүлээсэн үүрэгт ажлаа хийсээр л байна "түүнд хийх зүйл байна" гэж нэмж хэлэв. Өнгөрсөн жил NBC-д өгсөн  ярилцлагын үеэр Путин Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай хэсгийг өөрчлөх төлөвлөгөө байхгүй  гэж хэлжээ. Тэрбээр үндсэн хуулийг хэзээ ч өөрчлөхгүй, ялангуяа өөрийн ашиг сонирхлын үүднээс гэж онцлон тэмдэглэсэн билээ.

Путин: "Өнгөрсөн хэдэн жилд хийсэн бүхнийг устгахыг хүссэн хүмүүс ОХУ-д хэрэггүй".Ирээдүйн удирдагч нь мөн төр улсаа бэхжүүлэхийг хүсдэг тийм хүн байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБээжин Лондон руу хариу илгээв
Дараагийн нийтлэл Эрдоган төв банкныхаа тэргүүнийг хөөв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү