Нүүр хуудас Мэдээ Наадмын тасалбар худалдаанд гарлаа

Наадмын тасалбар худалдаанд гарлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.   

Автомашины зөвшөөрлийг мөн адил долоодугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлПутин улс төрөөс гарах уу?
Дараагийн нийтлэл Эрдоган төв банкныхаа тэргүүнийг хөөв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Тэр билетийг чинь зарж байгаа хүмүүс нь өөрсдөө авч шаглах гээд цөөн хэдийг зарсан дүр эсгэж бусдыг нь цааш хийж шагчидад өгөх гээд байнаа.Үүнд анхаарч байгаа дарга нар байна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү