Нүүр хуудас Мэдээ Газар хөдлөлтийн улмаас хачирхалтай "нүх, цууралтууд" үүсчээ

Газар хөдлөлтийн улмаас хачирхалтай "нүх, цууралтууд" үүсчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

АНУ-ын судлаачид Өмнөд Калифорни мужид хүчтэй ер бусын газар хөдлөлт 2019 оны энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болсныг мэдэгдсэн. Эрдэмтид тус бүс нутгийн газар хөдлөлтийн аюулыг урьдчилан таамаглах аргагүй байсан маш том ангал үүссэн тухай "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар нэг хүчтэй газар хөдлөлтөөс болж өөр нэг хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь Лос Анжелесаас 196 км-ийн зайд байрлалтай хүн ам сийрэг суурьшсан газар энэ сарын 4-нд 6.4 баллын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Өчигдөр долдугаар сарын 5-ны өдөр болсон газар хөдлөлтөөс 11 дахин хүчтэй буюу 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөөр үүссэн хагарал, ан цавын урт нь Номхон далайн "хавтгай" тай нийлдэг Хойд Америкийн "хавтгай"-д болсон байна.

Энд маш олон нүхүүд бий болсон ба тэдгээрийн гүнийг эрдэмэд тооцоолж мэдэхгүй байна. Тэд хоорондоо харилцан өөр өөр өнцгүүдтэй огтлолцсон. Геологичид анхны газар хөдлөлтийг хоёр удаа перпендикуляр хагарлын дагуу чулуулгийг нүүлгэн шилжүүлснийг мэдээллэв. Энэ нь ер бусын үзэгдэл байна.

Массачусеттсийн их сургуулийн геологич Майкл Кукк: "Ээлжит нарийн төвөгтэй сүлжээ нь ирээдүйд газар хөдлөлтийн идэвхижилтийг таамаглахад хүндрэл учруулдаг. Энэ нь том талбайд нөлөөлж болзошгүй юм. Үүнээс гадна, шинэ газар хөдлөлт Сан Андреасын Fault-ийн дагуу биш, харин Зүүн Калифорнийн зүслэгийн бүсэд болсон" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАНУ-ын Калифорни мужид хүчтэй газар хөдлөлт болжээ
Дараагийн нийтлэл Европын Холбоо ОХУ шинэ пуужин үйлдвэрлэсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү