Их насны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь хурдлав

hi

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг шандас сорилоо.

Айргийн тавд хурдалж, Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд: 

Түрүү магнай: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь. Уралдаанч хүүхдийн дугаар 209

Аман хүзүү: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь. Уралдаанч хүүхдийн дугаар 307

Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр морь. Уралдаанч хүүхдийн дугаар 519

Айргийн дөрөвт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь. Уралдаанч хүүхдийн дугаар 881

Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь. Уралдаанч хүүхдийн дугаар 101

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0