Даага: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Г.Чинзоригийн хээр даага түрүүллээ

hi

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 54 даага хасагдсан. Ингээд газар газрын 230 хурдан даага шандас сорив.

Улмаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Дагвасүрэнгийн халиун даага аман хүзүүдэж наадамчин олноо баясгалаа.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын шаргал, айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага хурдаллаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0