Европын Холбоо ОХУ шинэ пуужин үйлдвэрлэсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ

.

   Европын холбоо ОХУ-ыг дунд болон алсын тусгалтай пуужин (INF)-гийн гэрээнд эргэж нэгдэхийг уриалжээ. Европын удирдлагууд ОХУ-ыг уг гэрээг биелүүлэх талаар арга хэмжээ авахыг уриалав. 1987 онд ЗХУ болон АНУ хоёр ойрын болон дундын тусгалтай пуужинг устгах гэрээг байгуулсан. Баримт бичигт 500 км-ээс 5.5 мянган км-ийн радиус бүхий газарт суурилдаг балластик болон далавчит пуужинг хориглосон байна.   

   Өмнө нь Москва, Вашингтон хоёр бие биенээ гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж байсан. АНУ ОХУ-ын 9M729 пуужингийн туршилтанд сэтгэл дундуур байсан бөгөөд энэ нь гэрээгээ зөрчсөн гэж үзээд АНУ үүнийг эрс эсэргүүцэн шаардлага тавьж байсан боловч Москва пуужинг устгахаас татгалзсан байжээ.  

Үүний үр дүнд АНУ 2019 оны өвлийн гэрээг дагаж мөрдөхөө больсон. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 06-р сарын 03-нд дунд болон алсын зайн пуужинг хязгаарлах хуульд гарын үсэг зурсан байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0