Нүүр хуудас Мэдээ БНХАУ Хонконгтой хил залгаа бүсэд цэргээ оруулжээ

БНХАУ Хонконгтой хил залгаа бүсэд цэргээ оруулжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Агентлагийн мэдээлж буйгаар цагдаа нар эсэргүүцэгчдийн цугласан хүмүүсийг түргэн тусламжаас холдуулахын тулд чинжүү хий ашигласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын засгийн газар эсэргүүцэгчдийн үйл ажиллагаанд хүчирхэг хариу өгөх зорилготой Хонконгтой хил рүү цэргээ татаж байна гэж жиргэжээ. Хятад улс Хонконгтой хил залгаа бүсэд цэргээ оруулсан байна. Мягмар гарагт Хонконгын нисэх онгоцны буудал эсэргүүцлийн жагсаалын улмаас бүх нислэг, зорчигчдын үзлэг шалгалтыг зогсоожээ.

Агаарын тээврийн хэвлэлийн албанаас олон тооны хүнээс болж терминалуудын ажиллагаа ноцтой тасалдсан гэж мэдэгдэв. Жагсагчид Даваа гарагийн орой нисэх онгоцны буудлыг эзэлсэн бөгөөд засаг захиргаа бүх нислэгээ цуцлах ёстой болов. Хонконгод олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа хоёр сарын өмнөөс эхэлсэн. 

Эсэргүүцлийн жагсаал болох шалтгаан нь БНХАУ-ын хууль тогтоомж зөрчсөн, эсвэл эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг шүүхээр Хонконгоос эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг орон нутгийн эрх баригчид санаачилсан явдал юм.

Хаха 2 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХонконгийн нисэх онгоцны буудалд жагсагчид Цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ
Дараагийн нийтлэл Хонконг, АНУЭ, Сингапурын иргэд хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү