Сэрэмжлүүлэг: Хонгконг-д байгаа иргэдийн анхааралд

hi

Хонконгийн олон улсын нисэх буудалд 08 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан. Тэмцэгчид 08 дугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул Цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж 08 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. 
Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. 
-Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. 
-HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. 
-Олон хүн цугласан газраас хол байх.
-2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,
-2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai, 
-2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon , 
-2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 
-2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах” 
-2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400
АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1