Нүүр хуудас Мэдээ Хонконг, АНУЭ, Сингапурын иргэд хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг

Хонконг, АНУЭ, Сингапурын иргэд хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг ард түмнээр хонконгчууд тодорчээ. Тэд хүүхдээ дунд сургуулиас нь эхлээд их сургууль төгстөл нь дунджаар 130 мянган ам.доллар зарцуулдаг байна. Харин хоёрдугаарт АНЭУ-ын ард иргэд орсон байна. Арабчууд хүүхдийнхээ боловсролд 100 мянган ам.долларт зарцуулдаг бол 70 орчим мянган ам.доллар зарцуулдаг үзүүлэлтээр сингапурчууд гуравдугаарт бичигджээ.

   Харин АНУ дунджаар 58 мянган ам.доллар зарцуулдаг байна. Европын орнуудаас хүүхдийнхээ боловсролд хамгийн бага хөрөнгө зарцуулдаг нь францчууд аж. Францчууд ердөө 16 мянган ам.долларыг л хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг байна. Харин зүүн Азийн орнууд болох Энэтхэг, Индонез, Малайз зэрэг орны иргэд дунджаар 20 мянган ам.долларыг хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг гэнэ. “HSBC” судалгааны байгууллагын судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 87 хувь нь хүүхдийнхээ боловсролыг санхүүжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж үздэгээ илэрхийлжээ.

   Түүнчлэн хүүхэд нь ямар чиглэлээр их дээд сургуульд сурч байгаагаас шалтгаалан эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ боловсролд зарцуулах хөрөнгийн хэмжээтэй ялгаатай байдаг байна. Тухайлбал, хүүхэд нь анагаахын чиглэлээр сурдаг бол эцэг эхчүүд гэр бүлийнхээ нийт орлогын 13, банк, санхүү чиглэлээр сурдаг бол 11, инженерчлэлийн чиглэлээр сурдаг бол дунджаар 10 орчим хувийг сургалтын төлбөр болон бусад зардалд нь зарцуулдаг байна. Үүнээс гадна судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 78 орчим хувь нь хүүхдээ баклавраа төгссөний дараа магистер болон доктор зэрэг дараа дараагийнх нь түвшинд суралцуулах сонирхолтой байдгаа илэрхийлжээ. Австрали, Канад, Хятад, Египет, Франц, Хонконг, Энэтхэг, Индонез, Малайз, Мексик, Сингапур, Тайвань, АНЭУ, Их Британи, АНУ зэрэг 15 орны 8481 эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад хэдийгээр эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах сонирхолтой ч боловсролд нь зориулсан  тусгай хадгаламж бий болгож, мөнгө хуримтлал үүсгэсэн нь судалгаанд оролцогчдын ердөө 20 орчим хувийг эзэлж байжээ.

Эх сурвалж: World Economic Forum

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБНХАУ Хонконгтой хил залгаа бүсэд цэргээ оруулжээ
Дараагийн нийтлэл Нефтийн үнэ өсч, 61 ам.долларт хүрлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү