Нүүр хуудас Мэдээ Нефтийн үнэ өсч, 61 ам.долларт хүрлээ

Нефтийн үнэ өсч, 61 ам.долларт хүрлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулах шийдвэрээ АНУ хойшлуулсан нь нефтийн үнэ өсөхөд нөлөөллөө. Ирэх сарын нэгнээс БНХАУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулна гэж энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан ч уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. 

   Үүнтэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 4.7 хувь буюу 2.75 центээр өсч, нэг торх нь 61.30 ам.долларт хүрсэн байна. Харин “West Texas Intermediate” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 2.17 цент буюу 4.0 хувиар өсч, 57.10 ам.долларт хүрчээ. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн ирэх оны АНУ-ын сонгууль хүртэл намжихгүй гэсэн байр суурийг шинжээчид илэрхийлж байгаа юм. Худалдааны маргаан хурцадсанаас хойш дэлхийн зах зээлд зэс, нефтийн үнэ унах хандлагатай байгаа бол алтны ханш өсч эхэлсэн.

Харин Хятадын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр нүүрсний үнэ унах эрсдэл нэмэгдэж байна. Мөн төмрийн хүдрийн үнэ ч уруудаж эхлээд байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХонконг, АНУЭ, Сингапурын иргэд хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг
Дараагийн нийтлэл Дэлхийн хамгийн анхны романыг “bbc.com”-ээс уншиж болно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү