Нүүр хуудас Мэдээ Бээжин АНУ-ыг Хонконгийн асуудалд оролцохгүй байхыг уриалав

Бээжин АНУ-ыг Хонконгийн асуудалд оролцохгүй байхыг уриалав

Tugmn
Tugmn, TUG.MN

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын армиа Хонгонгийн бүс нутгийн хил рүү татаж байна гэж бичсэний дараа Хонконгын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-д сануулав. Эсэргүүцлийн жагсал болж буй үеэр жуулчдын урсгал буурчээ. Хорь гаруй улс орон иргэдээ Хятад улсын энэ хэсэгт зорчихгүй байхыг анхаарууллаа. “Бид энэ асуудлаар байр сууриа олон удаа илэрхийлсэн. Хонконг нь зөвхөн Хятадын дотоод бодлогын асуудал. Дахин нэг удаа бид Америкийг Хонконгийн асуудалд "хамраа хавчуулах"-аа болихыг уриалж байна" гэж РИА Новости агентлагт бичжээ. 

Олон нийтийн жагсаал зургадугаар сарын 9-нд Хонконгод эхэлсэн. Жагсагчид ялтан шилжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна. Хонгонгийн орон нутгийн засаг захиргаа зөвшөөрвөл Тайван, Макао зэрэг гэрээ байгуулаагүй бүсүүдэд хэрэгтэн шилжүүлэх боломжтой болно. Жагсагчид энэхүү нэмэлт өөрчлөлтийг Бээжингийн бодлоготой санал зөрчилдөж байгаа идэвхтнүүдэд хэрэглэнэ гэхээс эмээж байна гэж байжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДэлхийн хамгийн анхны романыг “bbc.com”-ээс уншиж болно
Дараагийн нийтлэл Жошуа Вонг: Хонконгт тун удахгүй өөрчлөлт болно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү