Нүүр хуудас Мэдээ Жошуа Вонг: Хонконгт тун удахгүй өөрчлөлт болно

Жошуа Вонг: Хонконгт тун удахгүй өөрчлөлт болно

Tugmn
Tugmn, TUG.MN

Хонконгийн ардчилсан хөдөлгөөний гол удирдагч Жошуа Вонгийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. 21 наснаасаа олонд танигдаж эхэлсэн Вонгийн хувьд жагсаал зохион байгуулж байсан туршлагатай нэгэн.

-Та шоронгоос өнгөрсөн зургадугаар сард суллагдсан.  Одоо өрнөж байгаа эсэргүүцлийн ажиллагаа цаашид хэрхэн өрнөх вэ?

-Жагсаалд оролцогчдын тоо цаашид улам нэмэгдэх болно гэдэгт би итгэлтэй байна.Хэрэв Керри Лам цаашид ч огцрохоос татгалзсаар байвал жагсаал улам хүрээгээ тэлэх болно. Ерөнхийдөө би Керри Лам улс төрийн карьераа дуусгах цаг болсон гэж бодож байна.

-Та шоронд дахиж орохоос айхгүй байна уу?

-Энэ  миний шоронд орсон тохиодол эцсийн удаа биш.Цаашид ч шоронд орсоор байж магадгүй. Засгийн газраас намайг дахин яллах болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн нь эргээд намайг хүчирхэг нэгэн болгож байгаа. Тухайлбал, хэдийгээр би шоронд хоригдсон ч тэд намайг зогсоож чадахгүй гэдгийг хүмүүст харуулмаар байна. Би цаашид ч жагсаал цуглаанытэргүүн эгнээнд зогсч, Хонконгийн ард иргэдийн хүсэл зорилгын төлөө тэмцэх болно.

-Одоогийн байдлаар жагсагчид эх газрын Хятадад “Хэрэгтэн шилжүүлэх тухай” хуулийн төслийг бүрмөсөн цуцалж, тус засаг захиргааны захирагч Керри Ламыг суудлаасаа буухыг шаардаж буй. Жагсагчдын хувьд энэ л хангалттай юу эсвэл тэмцэл илүү өргөн хүрээг хамарч байгаа юу?

-Керри Лам бол Хонконгоос сонгогдсон удирдагч биш. Хэрэв таван жилийн өмнө зохион байгуулагдаж байсан “Шүхэрт хувьсгал” үр дүнтэй болсон хонконгчууд чөлөөт сонгуулиар удирдагчаа сонгох байсан юм. “Шүхэрт хувьсгал” үр дүнгээ өгөөгүйд олон хүн сэтгэлээр унасан. Гэхдээ хүмүүс дахин гудамжинд гарч жагсаад байна. Керри Лам огцорсон ч дараачийн удирдагчийг сонгосоор л байх болно. Тиймээс бид үүний эсрэг л тэмцээд байгаа юм. Хэрвээ та Хонконгт амьдарч байсан бол ердөө сарын гаруйн өмнө  жагсаалын тухай  юу сонсохгүй, юу ч мэдэхгүй байх байсан.  Үйл явц маш хурдан болж өнгөрсөн. Хонконгт тун  удахгүй өөрчлөлт болно.

-Таны бодлоор Хонконгийн Засгийн газрын тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?

-Чөлөөт сонгууль явуулах эрх олгох, удирдагчаа өөрөө сонгох эрх л ард түмэнд хэрэгтэй байна.

-Дэлхий нийт эсэргүүцлийн жагсаалын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

-Хонконг бол эх газрын Хятадтай адилгүй.Бид эрх чөлөөгөө дээдэлдэг. Бид чөлөөт сонгууль хүсч байна. Гэхдээ энэ бол хонконгчуудын эцсийн тэмцэл биш.  Миний эцсийн зорилго ч биш.

-Та бусад дэлхийн улс орнууд  Хонконгт болж буй үйл явдалтай холбогдуулан ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Тухайлбал, АНУ-ын хувьд?

-Хонконг нь эдийн засгийн хувьд тусдаа бие даасан бүс бөгөөд манай засаг захиргааны бие даасан байдлыг дэмжээсэй гэж хүсч байна.

Эх сурвалж: https://time.com/5608178/10-questions-hong-kong-democracy-joshua-wong/

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБээжин АНУ-ыг Хонконгийн асуудалд оролцохгүй байхыг уриалав
Дараагийн нийтлэл Солироос металл олборлоно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү