Нүүр хуудас Мэдээ Нидерландад анх дугуй түрээсэлж эхэлжээ

Нидерландад анх дугуй түрээсэлж эхэлжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   1960-аад оны үед Нидерландад хамгийн анх "Цагаан унадаг дугуйны төлөвлөгөө" буюу гудамжиндаа унадаг дугуйнууд байрлуулж хүн бүрт хүссэн үедээ дугуй ашиглах боломж олгосон боловч хулгай, дээрмийн хэрэг нэмэгдсэн учир цуцалж байжээ. Харин 1990-ээд оны сүүлч үеэр Европын орнуудад хэрэгжүүлж эхэлсэн байдаг.  Харин БНХАУ-д энэ үйлчилгээ хэдхэн жилийн өмнөөс нэвтэрсэн.  Ерөнхийдөө Хятадад “Sharing economy” буюу ямар нэг эд зүйлийг өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцан хэрэглэдэг эдийн засгийн шинэ харилцаа эрчимтэй хөгжиж байна.  Гар утаснаасаа ганц товч дараад үнэтэй тансаг автомашин, гүйлтийн зам, караоке бүхээг, унтах орноос эхлээд унадаг дугуй, борооны шүхрийг хүртэл түрээслэх үйлчилгээнүүд бий болжээ. Тэртусмаа унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. “Wechat”-ний тусламжтайгаар код уншуулж төлбөрөө төлөх бөгөөд нэг цаг нь нэг юанийн үнэтэй.

    Хятадын хамгийн том дугуй түрээслэгч компани бол “Ofo” юм. Тус компани Энэтхэгийн долоон хотод нээлтээ хийж, туршилтаар явж эхэлсэн бөгөөд ОХУ-ын томоохон хотуудад ч туршихаар төлөвлөж байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГүрвэлийн цуснаас антибиотик гаргаж авлаа
Дараагийн нийтлэл Дэлхийн хүн амын 95 хувь нь бохир агаараар амьсгалдаг

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү