Нүүр хуудас Мэдээ Венесуэльд бензиний ханш хамгийн хямд

Венесуэльд бензиний ханш хамгийн хямд

Tugmn
Tugmn, TUG.MN

   “Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн хямд бөгөөд хамгийн үнэтэй шатахуунтай орнуудын  жагсаалтыг гаргажээ.  Хамгийн хямд шатахуунтай улсын жагсаалтыг Венесуэль  тэргүүлсэн байна. Тус  улсад  литр АИ-95 бензинийг 0.01 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. Удаах байранд 0.28 ам.доллароор Иран Улс орсон бол Кувейт  гуравдугаарт бичигджээ. Кувейт Улсад литр бензинийг 0.35 ам.доллароор худалддаг байна.

   Харин дөрөвдүгээрт Алжир оржээ. Тус улсад литр бензин 0.34 ам.доллар байдаг аж. ОХУ  жагсаалтын эхний аравт багтжээ. Тус улсад АИ-95 бензины үнэ 0.72 ам.доллартай байгаа гэнэ. Харин шатахуун хамгийн үнэтэй орнуудын жагсаалтын эхний тавд Нидерланд (1.93 ам.доллар),  Норвеги (2.02 ам.доллар),  Хонконг (2.09 ам.доллар), Монако (1.9 ам.доллар), Исланд (2.1 ам.доллар) зэрэг улс багтжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалга 1.3 саяд хүрчээ
Дараагийн нийтлэл "The Matrix" –ийн шинэ ангид Кину Ривз, Керри Энн Мосс нар дахин тоглоно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү