Нүүр хуудас Мэдээ "The Matrix" –ийн шинэ ангид Кину Ривз, Керри Энн Мосс нар дахин тоглоно

"The Matrix" –ийн шинэ ангид Кину Ривз, Керри Энн Мосс нар дахин тоглоно

Tugmn
Tugmn, TUG.MN

   Кину Ривз, Керри Энн Мосс нар "The Matrix"  киноны дараачийн ангид дахин тоглоно гэдгээ мэдэгджээ. "The Matrix" 1999 онд нээлтээ хийж байсан бөгөөд  ирэх онд шинэ анги нь гарч эхлэх юм.   Энэхүү шинэчилсэн хувилбарт Неогийн дүрд жүжигчин Майкл Б. Жордан тоглож магадгүй гэх яриа өнгөрсөн онд гарч байсан юм. Жүжигчин Киану Ривзээс өмнө нь "The Matrix" кинонд эргэн ирэх талаар асуухад "Зөвхөн Вачовскийн ах дүүс зохиолыг нь бичиж, найруулсан тохиолдолд л эргэн ирж магадгүй" гэж ярьж байсан юм. Мөн “Warner Bros”  кино компани найруулагч, кино зохиолч Зак Пеннтэй хамтарч ажиллахаар ярилцаж байгаа учир  киноны  шинэ ангиад цоо шинэ жүжигчдийн баг, найруулагч  ажиллана гэх таамаг байсан юм.

   Тэгвэл киноны анхны ангиуд дээр ажиллаж байсан найруулагчийн нэг  Лана Вачовски хүртэл шинэ анги дээр ажиллах юм байна. “The Matrix” 1999 онд, “The Matrix Reloaded”, “The Matrix Revolutions” 2003 онд тус тус үзэгчдийн хүртээл болж, дэлхий дахинаас нийт 1.6 тэрбум ам.долларын ашиг орлого олж байжээ. “The Matrix” киноны 20 жилийг ойг тохиолдуулан сонгогдсон “AMC” театруудад уг киног наймдугаар сарын 30-наас дахин гаргахаар төлөвлөж байгаа ажээ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлВенесуэльд бензиний ханш хамгийн хямд
Дараагийн нийтлэл 1100 метрийн өргөнтэй астероид 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийг дайрч өнгөрнө

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү