Нүүр хуудас Мэдээ ОХУ-д фэйсбүүкийг хааж магадгүй

ОХУ-д фэйсбүүкийг хааж магадгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Роскомнадзор буюу Оросын хяналт шалгалтын хорооны тэргүүн Александр Жаров фэйсбүүкийг ОХУ-д энэ оны эцэс гэхэд хааж магадгүй тухай мэдэгджээ. Тэрбээр “Олон нийтийн  сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийн удирдлага Оросын  нутаг  дэвсгэр дэх  хэрэглэгчдийн мэдээллийг хадгалахыг  зөвшөөрөхгүй бол тус сүлжээг хаах болно”гэжээ. Оросын  талаас   Фэйсбүүк компанийн удирдлагуудад хандаж нэгдүгээрт, Оросын иргэдийн мэдээллийг  хадгалж, аюулгүй байдлыг  нь хангах, хоёрдугаарт хориотой мэдээллүүдийг устгах  гэсэн хоёр шаардлага тавьсан байна. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол фэйсбүүкийг хаахаар төлөвлөж байгаа юм байна.

   Английн “Cambridge Analytica” компанид Фэйсбүүк 80 сая  хэрэглэгчийнхээ  мэдээлэл  алдсаныг хүлээн зөвшөөрч улмаар үндэслэгч нь болох Марк Зукерберг Конгрессын сонсголд   дуудагдсантай холбоотойгоор Оросын хяналтын  байгууллагынхан фэйсбүүкийн орос хэрэглэгчдийн мэдээлэл мөн алдагдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн энэ сарын 13-ны  өдөр Москва  хотын Таганскийн шүүх Оросын хяналтын хорооны “Телеграмм  мессенжэр ОХУ-д хориотой мэдээ мэдээлэл тарааж  байна” гэх нэхэмжлэлийг хэлэлцэж үзээд телеграмм мессенжэрийг  тус улсад хориглох шийдвэр гаргасан. Энэ дагуу мессенжэрийн 16 мянган  хаягийг  нь  блоколж устгаад байгаа юм байна. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлXIX зууны Хятадын ховор зургууд
Дараагийн нийтлэл “Qantas” компани дэлхийн хамгийн урт нислэгийг хийнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү