Нүүр хуудас Мэдээ Дэлхийн хамгийн том хүчилтөрөгчийн “хангамж” шатаж байна

Дэлхийн хамгийн том хүчилтөрөгчийн “хангамж” шатаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Бразил Улсын нутагт оршдог дэлхийн том ойн сан болох Амазоны ширэнгэн ойд энэ жил хамгийн олон удаа түймэр дэгдэж байгаа талаар Сансар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Тус хүрээлэнгийн мэдээлснээр, энэ онд дэгдсэн ой хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 83 хувиар өссөн байна. Бразил Улсын Амазонас болон Рондония мужид гарсан гал түймрийн утаа хүчтэй салхины улмаас 2700 орчим километрийн алсад орших Сан-Паулу хотыг нөмөрчээ. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Амазоны ширэнгэн ойд гарсан ой хээрийн түймэртэй тэмцэхэд манай Засгийн газрын нөөц бололцоо хүрэлцэхгүй байна гэж мэдэгдээд байгаа юм.

   Тэрбээр түймэр юунаас болж гарсан, хэн тавьсан болохыг тогтоохоор Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэдгийг онцолжээ. Байгаль хамгаалагчид өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтын үеэр Бразилын Байгаль орчны сайд Рикардо Саллесийн яриаг тасалдуулж, Амазоны ширэнгэн ойд дэгдсэн түймэрт Бразилын Засгийн газрыг буруутгасан байна. Үүний зэрэгцээ ой мод сүйтгэж буй мод бэлтгэгч болон тариаланчдыг Ерөнхийлөгч Жаир Болсонару дэмжиж байгааг байгаль хамгаалагчид шүүмжилсээр байгаа юм. Амозон нь хүчилтөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд тавдугаарт ордог байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Qantas” компани дэлхийн хамгийн урт нислэгийг хийнэ
Дараагийн нийтлэл Ирэх онд биднийг гайхшруулах технологийн нээлтүүд

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү