Нүүр хуудас Мэдээ Ирэх онд биднийг гайхшруулах технологийн нээлтүүд

Ирэх онд биднийг гайхшруулах технологийн нээлтүүд

Tugmn
Tugmn, TUG.MN

Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ ирэх онд хүмүүсийн амьдралд нэвтрэх технологийн шилдэг нээлтүүдийг танилцуулж байна.

Хиймэл оюун ухаан

Өнөө үед  хүн төрөлхтөн “facebook” “google maps”“paypal”өөрөө жолоодлоготой  машин зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан маш олон зүйлийг хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжил улам хурдасч, хөгжим бичиж, кино бүтээдэг болжээ. Дэлхийн хамгийн алдартай хиймэл оюун ухаануудын нэг “IBM Watson”  өөртэй нь ижил технологи хэт хөгжих нь ямар сөрөг үр дагавар учруулж болох тухай өгүүлэх “Morgan” нэртэй киноны трэйлэрийг бүтээжээ. Үүний өмнө эрдэмтэд түүнд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг  “IBM Watson”-д үзүүлсэн бөгөөд өмнө нь хүн хийвэл бараг сар орчмын хугацаа шаардагддаг байсан ажлыг ердөө 24 цагт хийж дуусгасан гэнэ. Парис дахь Sony-ийн багийнхан  “Flow Machine”  нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоёр ч поп дуу гаргасан гэнэ. Тэд янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг роботод сонсгож сургасны дараа ийм үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь тэр 100 хувь бие дааж дуу гаргасан гэсэн үг биш. Хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг гарган, найруулга, дуугаралт болон бусад тохируулгын ажлыг нь “Flow Machine”  хийсэн аж. "Daddy's Car" нэртэй дуу нь л гэхэд The Beatles-ийн стилиэр бичигдсэн дуу юм гэнэ шүү. Тэгвэл ирэх оноос хиймэл оюун ухааны хөгжил улам бүр хүрээгээ тэлнэ гэдгийг технологийн салбарынхан онцолж байна.

Дижитал мөнгөн тэмдэгтийн хэрэглээ

18 сая доллар байсан дижитал мөнгөн тэмдэгтийн зах зээл 2018 онд 200 сая доллар болж нэмэгджээ. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл нь юм. Дэлхийн олон том сангууд дижитал мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжиж байгаа бол жирийн ард иргэд "Bitcoin" зэрэг дижитал мөнгөн тэмдэгтийн талаар ойлголт муутай байгаа билээ. Дижитал мөнгөн тэмдэгтийн эрин үе нь интернэт бий болсонтой нэгэн адил томоохон өөрчлөлтийг хүний амьдралд бий болгоно гэж таамаглаж байна. 

Үүлэн технологи

Орчин цагт хуримаа хийхдээ үүлэн технологийг ашигласан платформыг хэрэглэх үзэгдэл түгээмэл болсон билээ. Хуримаа хийх гэж буй хосууд хуримын үйл ажиллагааг зохион байгуулагчтай биечлэн уулзахын оронд тус платформыг ашиглах ба зээлийн картынхаа дугаарыг оруулан тооцоогоо хийгээд л бүх зүйлээ зохицуулчихдаг болжээ. Энэ нь цаг хугацааг маш ихээр хэмнэх төдийгүй залуу хосуудын толгойны өвчин болсон олон асуудлыг шийдвэрлэж өгнө. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДэлхийн хамгийн том хүчилтөрөгчийн “хангамж” шатаж байна
Дараагийн нийтлэл Хятад жуулчид ОХУ-д 1.1 тэрбум ам.долларын орлого оруулахаар байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү