Харвардын хөрөнгийн хэмжээ дэлхийн 109 улсынхыг нийлүүлснээс их

.

   Харвардын их сургуулийн хөрөнгийн хэмжээ дэлхийн 109 улсынхыг нийлүүлснээс их талаар “Credit Suisse” судалгааны байгууллага тооцоолжээ. Гэхдээ Харвардын их сургууль нь дэлхийн хэд хэдэн улсыг нийлүүлснээс их хөрөнгөтэй цор ганц их сургууль биш юм.  “Credit Suisse” АНУ-ын 50 их сургууль болон коллежийн хөрөнгийн дэлхийн улс орнуудын ДНБ-тэй харьцуулан судалсан байна.  Судалгаанаас үзэхэд  Принстон, Стэнфорд, Йель, Техасын системийн их сургуулийн нийт хөрөнгө  нь дэлхийн 195 улсын талтай нь тэнцэхүйц байжээ.

   Харвардын боловсролын чанар сүүлийн жилүүдэд харьцангуй буурч, боловсролын чанараараа дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа ч  нэр хүндийн хувьд тэргүүлэх байр сууринд байсан хэвээр байгаа юм. АНУ-ын хувьд ч гэсэн дэлхийн хамгийн тэгш бус орны тоонд багтдаг бөгөөд ердөө гуравхан хүн хүн амынхаа талаас илүү хувийн хөрөнгөөс ихийг эзэмшиж байх жишээтэй. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0