Нүүр хуудас Мэдээ Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Tugmn
Tugmn, TUG.MN

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэв.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд  аймгийн төв больницдоо цэргийн 7-р тасгийг тусгайлан нээж шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах зэргээр мэргэжлийн тусламж үйлчилгээг чадварлагаар үзүүлж байжээ.

Шагнал гардуулах ёслолд аймгийн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар оролцлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХарвардын хөрөнгийн хэмжээ дэлхийн 109 улсынхыг нийлүүлснээс их
Дараагийн нийтлэл Хонгконгод суугаа иргэдэд сэрэмжлүүлж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү