Нүүр хуудас Мэдээ Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 6 компанийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 6 компанийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Жишээ нь, байгаль орчинд хохирол учирвал хохирлыг барагдуулах талаар хэн ч ярьдаггүй. Төрөөс зээл аваад эргэн төлөөгүй бол хохирол тооцох талаар ер яригддаггүй, харин хувь иргэн, ААН-тэй холбоотой хохирлын асуудал яригдсаар 20 гаруй жил болжээ.

Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна. Тиймээс ЗГХЭГ-аас УЕП-т хандах болсон шалтгаан нь Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагуудын хүсэлтээр захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Прокурорын байгууллага өөрөө төрийг төлөөлж, төрийн өмнөөс зохигчоор оролцож төрд үүсэж буй хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй. Энэ асуудлаар хандсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй.

Тиймээс Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй асуудлыг Монгол төрд гарч байгаа хохирол гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 6 компанийг төрд хохирол учруулж байна гэж үзэж, Прокурорын байгууллагад шилжүүлж байна.
Эрэл ХК
Хөтөл ХК
ТОСК ТӨҮГ
Монгол хуурай сүү ХК
Капитал банк
Күй э Си гэсэн хамгийн их зээлтэй зургаан компанийг төр нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлээр Прокурорт хандаж байна" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлКайли Женнер: Би насан туршдаа гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж, худалдана
Дараагийн нийтлэл Жошуа Вонг Керри Ламын шийдвэрийг оройтсон гэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү