Нүүр хуудас Мэдээ Ники Минаж карьераа дуусгана

Ники Минаж карьераа дуусгана

Tugmn
Tugmn, TUG.MN

Америкийн алдарт рэп дуучин Ники Минаж хөгжмийн карьераа өндөрлөх шийдвэр гаргаад байгаа тухайгаа мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.  36 настай дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Оника Таня Мараж гэдэг бөгөөд тэрбээр гэр бүлийн амьдралаа зохиох гэж байгаатай холбогдуулан карьераа орхиж байгаа гэнэ. Найз залуу Кеннет Петтитэй гэрлэх гэж байгаа тухайгаа дуучин бүсгүй өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн юм.

Ники Минаж дөрвөн бүрэн хэмжээний студийн цомог гаргаж байсан юм. “Grammy”-н шагналд 10 удаа нэр дэвшиж байсан тэрбээр “American Music Awards”,  “MTV Video Music Awards”-н шагналуудыг хүртэж байжээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗүрхээ цүнхэндээ авч явдаг хүмүүс
Дараагийн нийтлэл Сингапурт минималист болон аялагч, бизнес эрхлэгчдэд зориулсан орон сууц баригджээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү