Нүүр хуудас Мэдээ Хонконгчууд Трампаас тусламж хүсч байна

Хонконгчууд Трампаас тусламж хүсч байна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хонконгийн засаг захиргаа "Хэрэгтэн шилжүүлэх” тухай  эргүүлэн татах шийдвэр гаргасныг үл хамааран жагсагчид эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Уг хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг тусгасан уг баримт бичгийг эсэргүүцэгчид гурван сар орчмын турш жагсаж байна. Тэгвэл өнгөрсөн ням гарагт жагсагчид  Хонгконг дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаж, “Ерөнхийлөгч Трамп, Хонгконгийг чөлөөлж өгөөч”, “Хонгконгийг дахин агуу болгооч” гэсэн уриа лоозон барьж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас тусламж хүсч, тус улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг нь дуулжээ. Хуулийн төслийг эргүүлэн татах нь тэдний таван шаардлагын нэг юм.

   Жагсагчид одоо бусад дөрвөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг Засгийн газартаа уриалж байна. Үүнд засаг захиргааны тэргүүнийг шууд сонгох ардчилсан сонгууль явуулах, цагдаагийн ажилтнуудын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах зэрэг багтаж байна.  Өнгөрсөн баасан гарагийн орой "Kowloon" булангийн ойролцоо цуглаж, гал тавьсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн Хонконгийн төв хэсэгт болсон жагсаалд 23 мянган хүн оролцсон гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдээлжээ.  Жагсагчид бямба гарагт нисэх буудал хүрэх замыг хаахыг уриалж байжээ. Харин нисэх буудлын удирдлагууд аялагчдад саад учруулахгүй байхыг жагсагчдаас хүссэн байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСингапурт минималист болон аялагч, бизнес эрхлэгчдэд зориулсан орон сууц баригджээ
Дараагийн нийтлэл Хамгийн олон хандалд авдаг 10 вэбсайт