Нүүр хуудас Мэдээ Хэт халсны улмаас Францад 1500 орчим хүн амиа алджээ

Хэт халсны улмаас Францад 1500 орчим хүн амиа алджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Энэ оны зургаа, долдугаар сард Европын орнуудад урьд өмнө бүртгэгдэж байгаагүйгээр хэт халсны улмаас Францад 1435 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Эрүүл мэндийн сайд Агнес Бузиний мэдээлснээр, нас барсан хүмүүсийн тэн хагас орчим хувь нь 75-аас дээш насны иргэд байжээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар авж хэрэгжүүлснийг тэрбээр онцолсон байна. 2003 онд Европт хэт халж, Францад 14 мянган гаруй хүн нас барж байжээ.

   Өнгөрсөн зургадугаар сард Франц Улсад агаарын температур урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр хэм буюу цельсийн 46 хэм хүрсэн юм. Ерөнхийдөө энэ зун Евопын орнууд болох Их Британи, Бельги, Герман, Люксембург, Нидерланд мөн агаарын температур хамгийн өндөр хэмд хүрсэн.

Эх сурвалж: www.bbc.com

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХамгийн олон хандалд авдаг 10 вэбсайт
Дараагийн нийтлэл Жошуа Вонг Ши Жиньпинийг удирдагч биш ХААН гэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү