"It: Chapter Two" “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

hi

АНУ-ын “Warner Bros” болон “New Line’s” компанийн хамтран бүтээсэн "It: Chapter Two" аймшгийн кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ.

  2017 онд бүтээсэн “IT” киноны үргэлжлэл болох энэхүү кино өмнөх киноныхоо амжилтыг эвдэж чадаагүй ч нээлтээ хийснээс хойш Хойд Америкийн зах зээлээс нийт 91 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 123 сая ам.долларын орлого олсон байна. “Warner Bros” компанийн мэдээлснээр, нийт хоёр цаг 49 минут үргэлжлэх уг кино хоёр жилийн өмнө бүтээсэн “IT” киноноос орлогоороо бага байгаа хэдий ч энэ долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 85-90 сая ам.долларын орлого олно гэж таамаглаж байна. “IT” кино нээлтээ хийсэн даруйдаа 132 сая ам.долларын орлого олжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0