Жон Болтон албан тушаалаа өгнө

hi

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэн өгөхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос хүссэн талаараа мягмар гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр Жонн Болтонтой тэр болгон санал нийлдэггүй байснаа онцлоод, түүний халааг авах хүнийг ирэх долоо хоногт танилцуулна хэмээн бичжээ. Мөн  Жон Болтоны хичээл зүтгэлд талархал илэрхийлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Болтон би огцрох хүсэлтээ гаргахад “Энэ талаар дараа ярилцъя” гэж Ерөнхийлөгч Трамп хэлсэн талаар жиргэжээ.

Түүнчлэн тэрбээр мягмар гарагт “Fox News” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр огцрох хүсэлтээ өөрөө эхлээд гаргасан хэмээн хэлжээ. 2018 оны дөрөвдүгээр сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилласан Жон Болтон нь Дональд Трампын гурав дахь зөвлөх бөгөөд түүний өмнө Майкл Флинн, Герберт Рэймонд МакМастер уг албан тушаалыг хашиж байсан билээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0