Японы галт тэрэгний технологийг АНУ сонирхлоо

hi

   Японы Зам, тээврийн сайд Кэити Иши, АНУ-ын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Энтони Фокс нар өнгөрсөн даваа гарагт Токио хотноо уулзан, төмөр замын аюулгүй байдал, технологи  дээр  хамтран ажиллах тухай хэлэлцжээ.  Энтони Фокс тус улсын  суман болон соронзон  галт тэргийг сонирхож буйгаа илэрхийлсэн байна.  Соронзон галт тэрэгний  дугуй нь төмөр дээгүүр өнхрөхийн оронд цахилгаан соронзон орны тусламжтайгаар тусгай ховил замаас арван сантиметрийн өндөрт явдаг.

   Япон Улс энэ төрлийн галт тэргийг 2027 оноос Токио, Нагойя хотын хооронд зорчигч тээврийн шугамд ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. 286 км зайд орших хоёр хотын хооронд галт тэрэг 40 минут зорчино хэмээн тооцсон нь одоогийн “шинканзе” хэмээх суман галт тэрэгнээс хоёр дахин бага хугацаа юм. Японы эрх баригчид шинкансен болон шинэ үеийн соронзон галт тэрэгний технологийг бусад оронд худалдаж, эдийн засгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байсан бөгөөд Шинзо Абэ Нью-Йорк, Вашингтон хотыг холбох хурдны галт тэрэгний шугам байгуулахад энэ технологио ашиглуулах санал тавиад байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0