Нүүр хуудас Мэдээ Дэлхийн хамгийн ядуу улс улам ядуурчээ

Дэлхийн хамгийн ядуу улс улам ядуурчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ард иргэдийн амьдрал улам дордож буй талаар НҮБ-аас мэдээлжээ. Олон улсын байгууллагаас зайлшгүй тусламж авах шаардлагатай иргэдийн тоо өнгөрсөн онд 2.4 сая байсан бол энэ онд 2.9 сая  болж өссөн байна.  2.9 сая гэдэг бол тус улсын хүн амын гуравны хоёр орчим хувийг эзэлж байгаа аж.  Африкийн энэ улсын ард иргэд иргэний дайнтай улс болох Сири, Иеменьтэй адил нөхцөл байдалтай байгаа ч дэлхий дахин төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа юм.  

НҮБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн орлогч дарга Урсула Мюллер “Босогчдын бүлэг болон ард иргэдийн хоорондох зөрчил улам гүнзгийрч энэ нь эргээд ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үед аюулгүй, үймээн самуунгүй бүс нутагт ч байдал дордож байна” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБНХАУ ямар ч дайн хийхэд бэлэн цорын ганц улс
Дараагийн нийтлэл “Nokia”-гийн шинэ загвар 98 ам.долларын үнэтэй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү