Нүүр хуудас Мэдээ “Nokia”-гийн шинэ загвар 98 ам.долларын үнэтэй

“Nokia”-гийн шинэ загвар 98 ам.долларын үнэтэй

Tugmn
Tugmn, TUG.MN

Финландын “HMD Global” компани уламжлалт хэв шинжийг агуулсан нугалардаг дэлгэцтэй “Nokia 2720” загварын гар утсыг танилцуулжээ. Тус компанийн мэдээлснээр, “Nokia 2720 Fold” гар утасны шинэчлэгдсэн хувилбар болох “Nokia 2720” нь “4G” сүлжээ дэмждэгээс гадна орчин үеийн “Google Assistant”, “YouTube”, “Facebook” болон “WhatsApp” хавсралтыг ашиглах боломжтой болсон байна. Мөн гар утас гадна талдаа 1.3 инчийн дэлгэцтэй бол дотор талдаа 2.8 инчийн дэлгэцтэй аж. Ирэх сард худалдаанд гарах энэхүү утас зах зээлд 98 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдана. “Шинэ загварын утас боломжийн үнэтэйгээс гадна хэрэглэгчдийн мэддэг уламжлалт хэв шинжийг агуулсан учраас борлуулалтын давуу тал болно” гэж  HMD Global” компанийн гүйцэтгэх захирал Флориан Сейш мэдэгджээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДэлхийн хамгийн ядуу улс улам ядуурчээ
Дараагийн нийтлэл АНУ, Австрали хамтран Хятадын газрын ховор элеменентийн монополь байдалд цэг тавина

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү